All-in-One Solution

ЖДҮҮ Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн “Шинэ гантиг” ХХК-ийн захирал Ж.Цэрэннадамид “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

Үйлдвэрлэлийг дэмжих салбарыг хөгжүүлж, уул уурхайн салбарт шаардлагатай хэрэглэгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн нийлүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Шинэ гантиг” ХХК-ийн захирал Ж.Цэрэннадамид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль-аар шагнагджээ.
Тэрээр уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагддаг хүнд даацын шуудай, сав баглаа боодлын бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх ажлыг хөгжүүлж, томоохон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээнд нийцсэн, даац даах чадвар, бат бөх чанарыг хангасан бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж ирсэн байна. Ингэснээр уул уурхайн салбарын ханган нийлүүлэлтийн сүлжээнд дотоодын үйлдвэрлэлийн оролцоог нэмэгдүүлж, импортын хамаарлыг бууруулахад бодит дэмжлэг үзүүлжээ.

Мөн үйлдвэрлэлийн зохион байгуулалт, чанарын хяналтыг сайжруулж, ажилтнуудаа мэргэшүүлэх, тогтвортой ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхэд анхааран ажиллаж байгаа нь онцлог юм.
Төрийн дээд шагналыг тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраас гардан авсан байна.
Ийнхүү үйлдвэрлэлийн дэмжих салбарын хөгжилд оруулсан тууштай хөдөлмөрийг нь төрөөс үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасан юм.

👉 Ж.Цэрэннадамид танд төрийн шагнал хүртсэнд баяр хүргэж, үйлдвэрлэл тань улам өргөжин, үндэсний ханган нийлүүлэлтийн сүлжээнд оруулах хувь нэмэр тань арвижихыг хүсэн ерөөе.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих