All-in-One Solution

ЖДҮҮ Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн “Торгон шир бэлтгэл” ХХК-ий захирал Ж.Ганхуяг Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа

Үндэсний уламжлалт түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажилласан хөдөлмөрийг нь үнэлж “Торгон шир бэлтгэл” ХХК-ийн захирал Ж.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа.

Тэрээр адууны дэл, сүүл болон арьс ширийг стандартын дагуу боловсруулж, уламжлалт мэдлэгийг үйлдвэрлэлийн арга барилтай хослуулан дотоодын боловсруулах салбарын хөгжлийг дэмжиж, түүхий эдийн хаягдлыг бууруулан, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирсэн юм. Мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, гар урлал болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн түүхий эдийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраас гардан авлаа.

Залуу захирал Ж.Ганхуягт баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих