All-in-One Solution

ЖДҮҮ Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Артизан талхны үйлдвэрлэлийг хөгжүүлэгч К.Болортуяа “Алтан гадас” одон хүртлээ

Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор уламжлалт аргаар талх үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрүүл, чанартай хүнсний хэрэглээг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан бизнес эрхлэгч К.Болортуяа шагнагджээ.

Тэрээр амьд хөрөнгө (байгалийн исгэлт)-өөр боловсруулсан артизан талхны үйлдвэрлэлийг эрхэлж, үйлдвэрийн хурдавчилсан аргыг бус удаан исгэлт, гар ажиллагаанд тулгуурласан технологийг нутагшуулан хэрэглэгчдэд шим тэжээлтэй, нэмэлт хольц багатай бүтээгдэхүүн хүргэж ирсэн байна. Ийнхүү эрүүл хооллолтыг дэмжсэн соёлыг түгээж, талхны хэрэглээнд шинэ хандлагыг бий болгоход онцгой анхаарч ажилладаг.

Мөн дотоодын гурил, түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүний чанар, амтыг тогтвортой хадгалах аргачлалыг нэвтрүүлж, гар урлалд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ залууст ур чадвар эзэмшүүлэхэд анхааран ажиллаж байгаа нь онцлог юм.

Ийнхүү хүнсний үйлдвэрлэлийн салбарт оруулсан бүтээлч санаачилга, тууштай хөдөлмөрийг нь төрөөс үнэлж, “Алтан гадас” одон хүртээсэн байна.

👉 К.Болортуяа танд төрийн дээд шагнал хүртсэнд баяр хүргэж, эрүүл хүнсний соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлс тань улам өргөжин тэлэхийг хүсэн ерөөе.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих