All-in-One Solution

ЖДҮҮ Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Цагаан Асгат” ХХК-ийн захирал Г.Бямбасүрэн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

Дотоодын түүхий эдэд тулгуурласан хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, уламжлалт технологийг орчин үеийн шаардлагатай уялдуулан хэрэгжүүлсний нь үнэлж “Цагаан Асгат” ХХК-ийн захирал Г.Бямбасүрэнг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнажээ.

Тэрээр 3 шимийн нэрмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрхлэн явуулж, исгэлт, нэрэлтийн технологийг стандартын дагуу боловсронгуй болгож, чанар, аюулгүй байдлыг ханган ажиллаж ирсэн байна. Үйлдвэрлэлдээ түүхий эдийн сонголт, боловсруулалтын шат дамжлагад анхаарч, уламжлалт арга барилыг хадгалах зэрэгцээ орчин үеийн үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг нэвтрүүлсэн нь онцлог юм.

Мөн орон нутгийн түүхий эдийн хэрэглээг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, үндэсний хүнсний үйлдвэрлэлийн төрөлжилтийг дэмжин ажиллаж байна.

Ийнхүү хүнсний үйлдвэрлэлийн салбарт олон жил тууштай хөдөлмөрлөсөн зүтгэлийг нь төрөөс үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасан байна.

👉 Г.Бямбасүрэн танд төрийн шагнал хүртсэнд баяр хүргэж, үйлдвэрлэл тань улам хөгжиж, үндэсний үйлдвэрлэлийн салбарт оруулах хувь нэмэр тань арвижихыг хүсэн ерөөе.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих