All-in-One Solution

ЖДҮҮ Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн “Тулах цэг” холбоо ТББ-ын тэргүүн М.Маргад “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

Нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажлын байр бий болгосон хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Тулах цэг” холбоо ТББ-ын тэргүүн М.Маргадыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнажээ.

Тэрээр оёдлын үйлдвэрлэлийг түшиглэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, бие даан орлого олох боломжийг бүрдүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд бодит үр дүн гарган ажиллаж байна. Ажлын байрнаас гадна мэргэжлийн ур чадвар олгох сургалт, дадлагажуулалтыг зохион байгуулж, олон хүнийг хөдөлмөрийн зах зээлд эргэн нэгтгэхэд дэмжлэг үзүүлжээ.

Түүний санаачилсан үйл ажиллагаа нь тусламж, халамжид түшиглэх бус хөдөлмөрөөрөө амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгмийн бизнесийн жишиг болж, олон нийтэд эерэг хандлагыг түгээж байна.

Ийнхүү хүний хөгжил, нийгмийн хүртээмжтэй оролцоог дэмжсэн үр бүтээлтэй ажлыг нь төрөөс үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасан байна.

👉 М.Маргад танд төрийн шагнал хүртсэнд баяр хүргэж, сайн үйлс тань улам түгэн дэлгэрч, олон хүнд итгэл найдвар, боломжийг бэлэглэсээр байхыг хүсэн ерөөе.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих