“Болд төмөр Ирээдүй” ХХК-ийн захирал, С.Долгоржав “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа
Үндэсний үйлдвэрлэл, металл боловсруулалтын салбарт олон жил тогтвортой хөдөлмөрлөж, мэргэжлийн ур чадвар, бүтээлч ажиллагаагаараа үлгэрлэн ажиллаж ирсэн “Болд төмөр Ирээдүй” ХХК-ийн захирал, токарьчин Долгоржав Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа.

Тэрээр төмөр хийц, механик эд анги үйлдвэрлэлийн чиглэлээр дотоодын хэрэгцээг ханган, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, залуу ажилчдыг сурган дадлагажуулж ирсэн туршлагатай мэргэжилтэн юм.

Онцлон тэмдэглэхэд, түүний гэргий н.Баянсан мөн төмрийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд гэр бүлийн хоёр нэг өдөр, ижил төрийн шагналаар хамтдаа шагнагдсан нь хөдөлмөрч, бүтээлч гэр бүлийн сайхан жишээ болж байна.
Ийнхүү хөдөлмөрөө үнэлүүлсэн Долгоржав болон Баянсан нарт халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.