All-in-One Solution

ЖДҮҮ Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн “Царамтай арвай” ХХК-ийн захирал Э.Жавхланбаяр “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлж, хог хаягдлыг бууруулах, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулсныг үнэлж “Царамтай арвай” ХХК-ийн захирал Э.Жавхланбаярыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнажээ.

Тэрээр задралд ордог түүхий эд ашигласан эко хогийн уутны үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлж, нэг удаагийн хуванцар хэрэглээг багасгах, байгууллага болон айл өрхийн хэрэглээнд байгальд ээлтэй сонголтыг нэвтрүүлэхэд чиглэн ажиллаж ирсэн байна. Ингэснээр байгаль хамгаалал, үйлдвэрлэл хоёрыг хослуулсан ногоон шийдлийг зах зээлд бодитоор хэрэгжүүлж чаджээ.

Мөн дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ хэрэглэгчдэд зөв хэрэглээний дадал хэвшүүлэх, байгууллагуудыг байгальд ээлтэй бүтээгдэхүүн сонгох хандлагад уриалах ажлуудыг тогтмол санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд нийгмийн хариуцлагыг үйлдвэрлэлийн бодлогоороо дамжуулан хэрэгжүүлж буйгаараа онцлог юм.

Ийнхүү байгаль хамгаалал, ногоон үйлдвэрлэлийн чиглэлээр оруулсан хувь нэмрийг нь төрөөс үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасан байна.

👉 Э.Жавхланбаяр танд төрийн шагнал хүртсэнд баяр хүргэж, ногоон үйлдвэрлэлийг түгээн дэлгэрүүлэх үйлс тань улам өргөжин тэлэхийг хүсэн ерөөе.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих