All-in-One Solution

ЖДҮҮ Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Тавилгын үйлдвэрлэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан С.Оюун төрийн дээд шагнал хүртлээ

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын зах зээлд чанартай, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг нутагшуулан хөгжүүлэхэд оруулсан хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж “Долоон болдог” ХХК-ийн захирал С.Оюун төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор  шагнагдлаа.

Тэрээр тавилгын үйлдвэрлэлийн чиглэлээр олон жил тууштай ажиллаж, гал тогооны тавилгын “Kitchen All” брэндийг хөгжүүлэн, айл өрхийн өдөр тутмын хэрэглээнд тохирсон, орон сууцны орон зайн онцлогт нийцсэн шийдэл бүхий бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж ирсэн юм. Захиалгат үйлдвэрлэл, хэмжилт-дизайн-суурилуулалтыг нэг цогц үйлчилгээ болгон хөгжүүлснээр хэрэглэгч төвтэй үйлчилгээний жишгийг бүрдүүлж чаджээ.

С.Оюун захирал нь импортын бүтээгдэхүүнийг орлохуйц чанар, хийц бүхий дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорин, орчин үеийн тоног төхөөрөмж, шинэ технологийг нэвтрүүлж, мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэн тогтвортой ажлын байр бий болгоход онцгой анхаарч ажилладаг байна. Түүний удирдсан хамт олон нь захиалагч бүрийн хэрэгцээнд нийцсэн шийдэл санал болгодог, найдвартай үйлчилгээтэйгээрээ хэрэглэгчдийн итгэлийг хүлээжээ.

Ийнхүү үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийн хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь төрөөс өндрөөр үнэлж, эрхэм С.Оюунд төрийн дээд шагнал хүртээсэн байна.

👉 С.Оюун захирал Танд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлс тань улам өргөжин тэлж, үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд оруулах хувь нэмэр тань арвижихыг хүсэн ерөөе.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих