Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үйлдвэрлэлийн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Оёдлын холбооны тэргүүн, “Бүтээлч үйлс ” ХХК-ийн захирал Дамдиндоржийн Эрдэнэбилэгт Төрийн дээд одон “Алтан гадас одон” хүртээлээ.

Тэрээр оёдол, хувцас үйлдвэрлэлийн салбарт олон жил ажиллахдаа мэргэжлийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлж, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, дотоодын үйлдвэрүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд онцгой анхаарч ажилласан байна. Салбарын бодлого, стандарт, сургалт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр санаачилга гарган хэрэгжүүлснээр оёдлын үйлдвэрлэлийн хөгжлийг шинэ шатанд гаргахад бодит хувь нэмэр оруулжээ.
Мөн “Бүтээлч үйлс” ХХК-ийг удирдан ажиллахдаа үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалтыг сайжруулж, тогтвортой ажлын байр бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэх, үндэсний бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд тууштай ажиллаж ирсэн нь салбарынхны хүндэтгэлийг хүлээдэг юм.
Ийнхүү үйлдвэрлэлийн салбарт олон жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөж, оёдлын салбарын хөгжил, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь төрөөс өндрөөр үнэлж “Алтан гадас” одонгоор шагнагджээ.
👉 Д.Эрдэнэбилэг танд төрийн дээд одон хүртсэнд халуун баяр хүргэж, үйлдвэрлэлийн салбарын хөгжилд оруулах үйлс тань улам өргөжин тэлэхийг хүсэн ерөөе.
