Аж ахуйн нэгж, байгууллагууд:
– Цахимаар хүсэлт гаргах бол www.burtgel.sme.gov.mn цахим хуудаст бүртгүүлэн, хүсэлтээ илгээснээр тодорхойлолтоо шууд авна.
– Цаасаар хүсэлт гаргаж үйлчилгээ авах бол бүрдүүлэх материалын жагсаалт
Албан бичиг /загварын дагуу бичиж хүсэлт ирүүлэх, ЭНД ДАРЖ загвар татаж авах/;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (НДШ төлөгчдийн тоог дурдсан байх) /Нийгмийн даатгалын цахим сисем https://portal.ndaatgal.mn/#/landing/-ээс авах боломжтой/;
- 2025 оны Санхүүгийн баталгаажсан тайлан, ААНОАТ-ын эсвэл , шинэ ААН-ийн хувьд баталгаажсан эхлэлтийн баланс тайлан; https://ebalance.mof.gov.mn/-цахим системээс авах боломжтой.
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /Улсын бүртгэлийн ерөнхий газар, ТҮЦ машин, e-mongolia.mn-с авах боломжтой/;
ДЭЭРХ БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙГ ХҮЛЭЭН АВСАНААС ХОЙШ АЖЛЫН 5 ХОНОГТ БАГТААН ШИЙДВЭРЛЭНЭ.

- ЖДҮҮ эрхлэгчид хамаарахгүй үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрөл эзэмшдэг бол тордорхойлолт олгох боломжгүй тул уг жагсаалтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу;
- Тус ААН-ийн хувьцааны 20 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчийн ААН-ийн 2024 оны санхүүгийн баталгаажсан тайлан эсвэл татварын тайланг давхар ирүүлнэ;
Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-д үйлчилгээгээ холбосон тул www.e-mongolia.mn-ээс үйлчилгээ авах боломжтой. “Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхэгчдэд тодорхойлолт олгох” төрийн үйлчилгээ нь үнэ төлбөргүй.