All-in-One Solution

“BIT MILANO” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ИТАЛИ УЛСЫН МИЛАН ХОТОД БОЛЖ БАЙНА

🇮🇹Итали улсын Милан хотноо зохион байгуулагдаж буй BIT Milano олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улсаас “ЖАМОГРАНД” групп, Look Mongolia, Nomadic Mongolia компаниуд өөрсдийн зардлаар эх орноо сурталчлан оролцов.

🌎“BIT Milano” нь Европын аялал жуулчлалын салбарын томоохон, нэр хүндтэй арга хэмжээний нэг бөгөөд дэлхийн олон орны тур оператор, аяллын агентлаг, зочид буудал, агаарын тээврийн компаниудыг нэг дор цуглуулдгаараа онцлогтой. Тус үзэсгэлэн нь шинэ зах зээлд нэвтрэх, түншлэл хамтын ажиллагаа тогтоох, аяллын бүтээгдэхүүн, чиглэлүүдийг олон улсын зах зээлд таниулах чухал платформ болдог.

📌Энэ хүрээнд Монголын компаниуд байгаль, нүүдлийн соёл, адал явдалт болон тусгай сонирхлын аяллын бүтээгдэхүүнээ танилцуулж, Европын зах зээлд Монгол Улсын аялал жуулчлалын нэр хүндийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих