Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Д.Ундармаагийн санаачилга, урилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нийслэлийн 9 дүүргийн ЖДҮҮДТ-ийн дарга, албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр ЖДҮ газар, нийслэл болон дүүргүүдтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хамтарсан төлөвлөгөө боловсруулахаар боллоо.

Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, хуулийн төсөлд санал оруулах, бие биеэсээ туршлага судлах, хамтын ажиллагааны тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.
