Дэлхийн эдийн засгийн форумын энэ жилийн хэлэлцүүлгүүдэд “хиймэл оюун (AI) хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байруудыг устгана” гэхээс илүү ажлын агуулгыг өөрчилнө гэсэн санаа давамгайллаа. Том компаниудын түвшинд AI нь бүтээмжийг огцом өсгөж, давтагддаг ажлыг автоматжуулж, хүнийг илүү үнэ цэнтэй шийдвэр, бүтээлч ажилд чөлөөлж байна. Харин энэ шилжилтэд ур чадварын зөрүү гол эрсдэл хэвээр байна.
Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд үүнээс 3 төрлийн практик дүгнэлт хийж болохоор байна.
1. AI-г “том корпорацын тоглоом” гэж харах цаг өнгөрсөн. Борлуулалтын таамаг, агуулахын удирдлага, нягтлан бодох, маркетингийн контент, хэрэглэгчийн үйлчилгээ зэрэгт AI-г бага өртгөөр нэвтрүүлэх, ашиглах боломж аль хэдийнэ бий болсон. Мэдээж хүний оролцоотойгоор нягталж, сайжруулах үйлдэл хийгдэнэ.

2. Ажилтныг солихоосоо илүү ур чадварыг нь тэлэх стратеги илүү өгөөжтэй. “AI-тай хамтран ажиллах чадвар” хамгийн эрэлттэй болж байна.
3. Удирдлагын түвшинд өгөгдөлд суурилж шийдвэр гаргах нь өрсөлдөөний давуу тал болно. Жижиг дунд бизнесүүд AI-г зөвхөн автоматжуулалт бус, өсөлтийн хурдасгуур гэж харж эхэлбэл, зах зээлийн хэмжээ бус ухаалаг хэрэглээ бүтээмж, гүйцэтгэлийг пуужиндуулах нь ээ.
