All-in-One Solution

Монгол-Японы салбарын бизнес эрхлэгчид хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх уузалт боллоо.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүтэй 2026 оны 02 дугаар сарын 09-ны өдөр уулзлаа. Монгол-Японы салбарын бизнес эрхлэгчид хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж, олон улсын чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн Foodex Japan 2026 оролцох тухай

Япон Улсын Жижиг, дунд үйлдвэрийг газартай хамтарч “Санамж бичиг байгуулах” богино дунд хугацааны сургалтад албан хаагчдыг хамруулах, харилцан айлчлал зохион байгуулах, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Хоёр Улсын уламжлалт найрсаг харилцаа бүх түвшинд идэвхжин, гүнзгийрүүлэн хөгжиж, онцлог үйл явдлаар баялаг жилүүд болж байгааг тэмдэглээд Дэлхийн Жижиг, дунд үйлдвэрийн тэмдэглэлт арга хэмжээнд Японы бизнес эрхлэгчдийг урьж оролцуулахаар тохирлоо.

эх сурвалж: ЖДҮГазар мэдээллийн сайт

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих