Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв “Гал морин жилийн босгон дээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, өв соёлоо сурталчлах зорилготой зохион байгуулагдаж буй “Амар байна уу- 2026” үзэсгэлэн худалдаа амжилт бүтээлээр дүүрэн үргэлжилж байна.

Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааны үеэр гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл” шоу боллоо. Энэхүү арга хэмжээгээр гал морин жилийн Сар шинийн баярын гол трэнд болох минимал хэв маягтай дээл, бүс, малгай, гутал болон гоёл зүүсгэлийн иж бүрэн зохицлыг дотоодын шилдэг баялаг бүтээгч үйлдвэрлэгчид танилцуулж байна.

эх сурвалж: Ulaanbaatar.mn