All-in-One Solution

УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцсон “Business Breakfast” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав уулзалтыг нээж хэлсэн үгэндээ бизнесийн орчныг сайжруулахад хууль тогтоох байгууллага болон баялаг бүтээгчдийн амьд холбоо хамгийн чухал болохыг онцлон тэмдэглэв. Тус уулзалтаар төр болон хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар чиглүүлсэн тус уулзалтаар Монголын бизнесийн орчны өнөөгийн нөхцөл байдал болон эрх зүйн шинэчлэлийн асуудлыг голлон хөндлөө.

Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Эдийн засгийн судалгааны институтын дарга О.Түмэн-Амар Монголын бизнесийн орчны судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулж, аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй татварын ачаалал, ажиллах хүчний хомсдол болон инфляцийн нөлөөллийг тоон үзүүлэлтээр харуулав.

Үүний дараа МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мөнхзул бизнестэй холбоотой зарим хууль тогтоомжид оруулах өөрчлөлт, эмэгтэй бизнес эрхлэгчдийн санал, дүгнэлтийг танилцууллаа. Тэрээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нийгэм рүү чиглэсэн эдийн засгийн бодлогыг дэмжих шаардлагатай байгааг илэрхийлсэн юм.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс парламентаас бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа болон хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг бодлого шийдвэрт тусгахад бэлэн байгаагаа хэллээ. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр оролцогчид татварын багц хуулийн хэрэгжилт, Зээлийн батлан даалтын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон төрийн байгууллагын хүнд суртлыг бууруулах асуудлаар байр сууриа илэрхийлж, гишүүдээс хариулт авсан юм.

Ялангуяа гааль, татвар, худалдан авах ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, цаашид эрх зүйн орчныг илүү тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатайг онцолж байв.

Эх сурвалж: МҮХАҮТанхимын сайт

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих