All-in-One Solution

ЖДҮҮ холбооны Удирдах зөвлөлийн гишүүд ОХУ-д бизнес уулзалтад оролцохоор хүлгийн жолоо заллаа.

Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн холбоо (ЖДҮҮ холбоо)-ноос төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүд Оросын Холбооны Улсад зохион байгуулагдаж буй Монгол-Оросын бизнес уулзалт, олон улсын үзэсгэлэн арга хэмжээнд оролцохоор хүлгийн жолоо заллаа.

Монголын жижиг, дунд үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлах, хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлж байна.

Москва хотноо зохион байгуулагдаж буй уг айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Н.Учрал, ЖДҮҮ Холбооны дэд ерөнхийлөгч Ц.Бумцэнд, УЗ-ийн гишүүд Т.Өлзийсайхан, Ч.Ганцэцэг, Б.Ариунаа төлөөлөгчид Евразийн эдийн засгийн холбооны байгууллагуудтай уулзаж, худалдааны түр хэлэлцээр, гааль, хорио цээрийн шаардлагын талаар мэдээлэл авч, бизнесийн түншлэл тогтоох хэлэлцээ хийнэ.

Мөн олон улсын “PRODEXPO-2026” хүнс, ундаа, хүнсний түүхий эдийн үзэсгэлэнд оролцож, Монголын үйлдвэрлэлийг танилцуулах, экспортын гарц нээх, импортын шинэ сувгуудтай холбогдох боломжийг судалж байгаа юм.

Энэхүү айлчлал нь Монголын ЖДҮ эрхлэгчдэд ОХУ болон Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд гарах, мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, Хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл зэрэг салбарт 367 барааны жагсаалт гаргаж татвартай болон татваргүй барааг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно.

ЖДҮҮ холбоо цаашид гишүүн байгууллагуудынхаа бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, бизнес түншлэл бий болгох бодит үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжин ажиллах болно.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих