
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцаж “Грийн Групп”-ийн гоймонгийн үйлдвэрт ажиллалаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвдөх Ч.Даваабаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон салбарын төлөөллүүд ажиллалаа.

“Грийн групп” нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогддог бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдан өдөрт 100 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий Талын Монгол брэндийн гоймонгийн бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.





Мөн олон улсын стандарт хангасан үйлдвэрлэлийн байранд, дэлхийн хүнсний салбарт мөрдөгддөг НАССР, GMP, ISO тэргүүтэй стандарт, шаардлагуудыг ханган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, инновац шингээн хэрэглэгчдэд хүргэж буй.
Мөн Талын Монгол брэндээрээ Төв Азийн зах зээл рүү амжилттай нэвтэрч, экспорт хийж эхлээд байгаа юм.

Хүнс үйлдвэрлэл, худалдаа, барилга бүтээн байгуулалт, санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээндээ дэвшилтэт технологи, инноваци шингээн, бизнесийн түншлэлийн төгс хувилбарыг нэвтрүүлэн ажилладаг байна.
“Грийн групп” нь бүрэлдэхүүндээ зургаан охин компанитай ба 30 гаруй брэндийн 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлжээ. Одоогийн байдлаар 1220 хүнийг тогтмол ажлын байраар хангахдаа насны бүлэг, хүйс, тусгай хэрэгцээт иргэдийг тэгш хамруулан, сурах, өсөн дэвших боломжоор бүрэн хангаж, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд өөрсдийн хувь нэмрийг оруулж байна.

Монголын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг ахисан түвшинд гаргаж буй “Грийн групп” өдгөө дэлхий даяар 150 гаруй компанитай хамтын ажиллагаа хөгжүүлж, олон улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт шинээр нэвтэрсэн сайн технологийг дотоодын хэрэгцээ, онцлогт нийцүүлэн нэвтрүүлдэг юм.
Уул уурхайн бус, нөхөн сэргээгдэх арвин баялгаа экспортод гаргаж, гадны зах зээлд экологийн цэвэр бүдээгдэхүүнээрээ танигдахыг эрмэлзэж буй. Тус зорилгыг эрхэмлэн “Грийн групп” гадаад зах зээл төдийгүй дотоодын хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүнээр тогтвортой хангахаар үндэсний брэнд бүтээх үлгэр жишээ шийдлийг гаргасан юм.



