All-in-One Solution

УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛЫГ ДЭМЖИХ ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, төсөл”-ийн хүрээнд Толгойт дэд төвд “Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-ийг байгуулж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Тус төвийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр байгуулсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан оролцож, ЖДҮ эрхлэгчидтэй уулзан санал бодлыг нь сонслоо.

“Толгойт – Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д одоогоор 20 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч түрээсийн төлбөр төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Энд эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн дээл хувцас, эсгий гутал, арьс, чулуу, модон эдлэл зэрэг үндэсний өв соёлыг шингээсэн бүтээгдэхүүнийг урлан бүтээж байгаа юм.

Тус төв нь бизнес инкубатор, сургалтын төв хэлбэрээр ажиллаж, ЖДҮ эрхлэгчдийн ур чадварыг хөгжүүлэх, тогтвортой бизнес эрхлэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих