All-in-One Solution

“Гоёл кашмер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бямбахүүгийн Ариунаа “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” боллоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэмүүдэд төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрөөр “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” хэмээх эрхэм хүндтэй цолоор “Гоёл кашмер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бямбахүүгийн Ариунаа шагнагдлаа. Хөнгөн үйлдвэрийн салбар, тэр дундаа ноос ноолуурын салбарыг хөгжүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг сайжруулахад гаргасан хичээл зүтгэлийг нь үнэлж ийнхүү шагнав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шагнал гардуулах үеэрээ улс орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд хувийн хэвшлийнхэн болон баялаг бүтээгчдийн гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэсэн юм.

Эх орныхоо нэрийг дэлхийд таниулж, баялаг бүтээж буй шинэхэн Гавьяат Б.Ариунаад халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих