All-in-One Solution

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 10 жилийнхээ отгон хуралдаанаа хийлээ

Монголын эдийн засгийн тулгуур багана болсон баялаг бүтээгчдийг нэгтгэсэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Тус холбоо түүхэн арван жилийнхээ ололт амжилт, алдаа оноог дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус холбоо нь:

• Үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэх

• “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрөөр дамжуулан орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг олон нийтэд сурталчлах

• ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчлэл болон санхүүжилтийн тогтолцоог сайжруулахад бодит хувь нэмэр оруулж ажиллалаа.

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, ирэх 10 жилд “Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө” гэсэн уриан дор ажиллахаар боллоо.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих