2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын А/374 дүгээр тушаалаар “Монголын жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний холбоо” Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөл оруулах ажлын хэсэгт томилогдлоо. Цаашид уг хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооний гишүүдийг эрх ашгийг төлөөлж тэдний саналыг тусгах ажлыг хийж гүйцэтгэх юм.