All-in-One Solution

“АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ – 2025” ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд арьс ширэн түүхий эдийг чанар стандартын дагуу бэлтгэх, түүхий эдийн чанарыг сайжруулах зорилгоор аймаг болон сумдуудын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, хоршоод, түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчдийг хамруулсан “Арьс ширэн түүхий эд бэлтгэлийн хэлэлцүүлэг – 2025” хэлэлцүүлэг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт:

  • 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн 19 сум, Ховд аймгийн 16 сум, Баян-Өлгий аймгийн 14 сум, нийт 49 сум;
  • 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баруун бүсийн Говь-Алтай аймгийн 18 сум, Завхан аймгийн 24 сум, Хангайн бүсийн Баянхонгор аймгийн 20 сум, Орхон аймгийн 2 сум, нийт 64 сум;
  • 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Говийн бүсийн Дорноговь аймгийн 14 сум, Дундговь аймгийн 15 сум, Өмнөговь аймгийн 15 сум, нийт 44 сум;

2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төвийн бүсийн Төв аймгийн 20 сум, Говийн бүсийн Говьсүмбэр аймгийн 3, нийт 23 сумдын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, хоршоод, түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчид хамрагдлаа.

Эх сурвалж: “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих