All-in-One Solution

Зурагчин А.Адъяажав ЖДҮҮ холбоонд 10 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байна

Монголын Жижиг, Дунд Үйлдвэрлэл Үйлчилгээний (МЖДҮҮ) холбооны үйл ажиллагааг гэрэл зургийн хальснаа мөнхөлж буй зурагчин А.Адъяажавын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 2014 оноос хойш холбоондоо тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж буй нь МЖДҮҮ холбооны 10 жилийн ойтой давхцаж байгаагаар онцлог жил тохиож байна.

А.Адъяажав нь сүүлийн 10 жилийн турш Монгол улсын 21 аймаг, 100 гаруй сумдаар явж, Монгол улсыг хоёр удаа тойрон холбооны үйл ажиллагаа, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн амжилт, тэдний өсөлт дэвшлийг гэрэл зургийн хальснаа буулгаж, олон нийтэд хүргэх чухал үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн билээ. Түүний ур чадвар, хичээл зүтгэлээр холбооны олон чухал үйл явдал, сургалт, үзэсгэлэн, форум зэрэг нь түүх болон үлдэж, салбарын хөгжлийн түүхийг бүтээлцэж яваа жирийн нэгэн баатар юм. Тэрбээр МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсан байдаг.

МЖДҮҮ холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, МЖДҮҮ холбооны удирдах зөвлөлийн гишүүд, Орон нутгийн салбар хорооны Баялаг бүтээгч, Үндэсний жижиг дунд үйлдвэрлэгчид болон МЖДҮҮ холбооны ажлын албаны хамт олноос А.Адъяажавын цаашдын ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, уран бүтээлийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөж байгааг уламжилан хүргэж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих