All-in-One Solution

ЖДҮҮ холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр Итали улсын ЖДҮҮ нийгэмлэгтэй байгуулсан санамж бичгийг хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали улсад хийсэн айлчлалын хүрээнд Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо болон Итали улсын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

Дээрх айлчлалын хүрээнд Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Ц.Ганзориг болон Итали улсын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний “Confartigianato Imprese” холбооны Ерөнхийлөгч Marco Granelli нар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийг өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр хүлээн авлаа.

Тус санамж бичгийн хүрээнд:

  • Мэдээллийн солилцоо, сурталчилгаа хийх
  • Харилцан бизнесийн боломжийг хуваалцах
  • Төлөөлөгчийн газраар дамжуулан үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулах
  • Хамтарсан үйл ажиллагаа явуулах зэрэг хүрээнд хэрэгжихээр тусгасан байна.
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих