
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн ААН, байгууллагуудын төлөөлөл “Voiello” пастаны үйлдвэртэй танилцаж, туршлага солилцлоо.
”Voiello” брэнд нь Европ тивд нийт 21 үйлдвэрт 8875 ажилтантайгаар үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд жилийн борлуулалтын орлого 4.9 тэрбум евро байна. Итали улсад пастаны үйлдвэрүүд бүрэн автомат, тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Ингэснээр бага хүний нөөцөөрөөр дэлхийн зах зээлд паста экспортлодог гэдгээрээ давуу талтай юм байна.






