Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байгаа билээ.
Айлчлалын хүрээнд “Итали-Монголын бизнес” форум зохион байгуулагдлаа. Тус форумд хоёр улсын 150 гаруй бизнес эрхлэгч, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, арьс шир, ноос ноолуур, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийн талаар хэлэлцэв.