
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.






Айлчлалын хүрээнд Монгол улс болон Италийн хөрөнгө оруулалтын агентлагтай хамтран зохион байгуулсан “Итали-Монгол”-ын бизнес форум Италийн Ром хотод амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улс байгалийн баялаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт өргөн нөөцтэй бол Итали улс өндөр технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэгч туршлагатай. Эдгээр харилцан нөхөх давуу тал нь шинэ төслүүд эхлүүлэх, түншлэлийг гүнзгийрүүлэх суурь болно. Монголын талаас 70 гаруй компанийн удирдлагууд форумд оролцож буй нь хоёр орны бизнес эрхлэгчдийг шууд холбож, бодит хамтын ажиллагааны боломжийг нээж буй гэдгийг оролцогчид онцоллоо.
2026 онд Монгол Улсад Монгол–Италийн бизнес форумыг зохион байгуулахад бэлэн байгааг Монголын талаас мэдэгдлээ. Тус форумд хоёр улсын 150 гаруй бизнес эрхлэгч, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, арьс шир, ноос ноолуур, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийн талаар хэлэлцэв.








