All-in-One Solution

“ИТАЛИ-МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ”-Д МОНГОЛ УЛСААС 70 ГАРУЙ АЖ, АХУЙ НЭГЖ ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Ром хотноо “Итали-Монголын бизнес форум” зохион байгуулагдлаа.

Форумд Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Хүнс, Хөдөө, Аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон Итали улсын шадар сайд Антонио Таяани оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэсэн нь гадаад худалдааг нэмэгдүүлэхэд том түлхэц болж байгааг талууд дурдлаа.

Форумын үеэр Монголын Жижиг дунд, үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо болон Итали Улсын жижиг дунд үйлдвэрлэлийн холбоо / Confatigianato Imprese/-дын хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн МҮХАҮТ болон Италийн худалдааны агентлаг Санамж бичиг байгууллаа.

Ингэснээр Монгол Улс, Итали Улстай жижиг дунд үйлдвэрлэлээс эхлэн олон улсын худалдааны томоохон компани, корпораци хүртэл харилцан туршлага солилцож, цаашлаад түншлэх гарц нээгдэж байна. Монгол Улс байгалийн баялаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт өргөн нөөцтэй бол Итали улс өндөр технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэгч туршлагатай. Эдгээр харилцан нөхөх давуу тал нь шинэ төслүүд эхлүүлэх, түншлэлийг гүнзгийрүүлэх суурь болж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих