All-in-One Solution

ИТАЛИ-МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ РОМ ХОТЫН ВИЛЛА МАДАМ ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Бүгд найрамдах Итали Улсад төрийн айлчлал үргэлжилж байна

Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй “Итали-Монголын бизнес” форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон Монгол Улсын 76 ААН, байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож байна.

Форумыг нээж үг хэлсэн оролцогчид хоёр талын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдлыг онцлов.

Энэ удаагийн бизнес форумд Итали улс өндөр ач холбогдол өгч зохион байгуулж байна. Тухайлбал, Итали улсын шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Антонио Таяани өөрийн биеэр оролцоно. Мөн форум Италийн засгийн газрын хүндэт зочид дээд түвшний уулзалт төрийн айлчлалуудыг зохион байгуулдаг түүхэн ач холбогдол бүхий төрийн ордонд болж байна.

Бизнес форумаар хоёр орны ЖДҮҮ-ний холбоод болон ААН-үүд таван санамж бичиг, гэрээг байгуулан, B2B уулзалтуудыг хийхээр төлөвлөж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих