“Чиглэл ХХК” нь Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны ууган гишүүн юм

Үндэсний үйлдвэрлэгч, Баялаг бүтээгч Чиглэл компани Хамтдаа бүтээлцсэн 35-н жилийн ойн баяраа Өвлийн эхэн сарын Шинийн 8-ны билэгт сайн өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.



Бидний ойн үйл ажиллагаанд алс холоос хамтран ажилладаг БНХАУ-аас 17 зочид төлөөлөгч, ОХУ-с 2 зочид төлөөлөгч хүрэлцэн ирж 35-н жилийн ойн баярыг хамтдаа тэмдэглэлээ.
Хамтдаа бүтээлцсэн 35-н жилийн ойн үйл ажиллагааг хүндэтгэн :
- Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх, Хүнсний хувьсгал НҮББ -ын Тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, Доктор профессор Чимэддоржийн ДАВААБАЯР
- Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар
- Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлагууд
- Монголын тогоочдын холбоо
- Дашваанжил компани
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 421-р нээлттэй хорих ангийн төлөөллүүд тус тус оролцлоо.
