All-in-One Solution

Ц.Ганзориг: Монгол-Солонгос улсын худалдааны хэлэлцээр яг энэ цаг үед явагдаж байна

𝐌𝐎𝐍𝐆𝐎𝐋𝐈𝐀 𝐒𝐌𝐄 𝐅𝐎𝐑𝐔𝐌-𝟐𝟎𝟐𝟓 форум “ЖДҮ эрхлэгчдийн бодит амьдрал: Амжилт, сорилт ба экспортын боломж” салбар хэлэлцүүлгийн модератороор ЖДҮҮХ-ны дэд тэргүүн Ганзориг ажилласан юм. Түүнээс уг сэдвийн хүрээнд Монголын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос хийж хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим ажлын тодрууллаа. 

Тэрээр, Хэлэлцүүлэг үр дүнтэй, амжилттай болж байна гэж харж байна. Монгол Солонгосын худалдааны хэлэлцээр яг энэ цаг үед явагдаж байгаа. Манай баялаг бүтээгч нар тун удахгүй Солонгос руу бүтээгдэхүүнээ экспортлоход бэлэн болсон байна гэж харж болохоор байна.  Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Эрдэнэбаяр нарийн мэдээллүүдийг өгсөн.

Тус худалдааны хүрээлэн 21 аймаг, 333 суманд судалгаа хийсэн байна. 91 байршилд ямар төрлийн бүтээгдэхүүн худалдах, ямар төрлийн үйл ажиллагаа явуулбал амжилтад хүрэх вэ гэдэг судалгааг хийсэн байна. Тэгэхээр энэ мэдээлэл дээр тулгуурлан хамтарч ажиллах бүрэн боломжтой. 

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих