All-in-One Solution

𝐌𝐎𝐍𝐆𝐎𝐋𝐈𝐀 𝐒𝐌𝐄 𝐅𝐎𝐑𝐔𝐌-𝟐𝟎𝟐𝟓 “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн боломжууд төрийн бодлоготой уялдах” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

𝐌𝐎𝐍𝐆𝐎𝐋𝐈𝐀 𝐒𝐌𝐄 𝐅𝐎𝐑𝐔𝐌-𝟐𝟎𝟐𝟓 “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн боломжууд төрийн бодлоготой уялдах” сэдэвт хэлэлцүүлгээр амжилттай үргэлжилж байна.

Хэлэлцүүлгийн гол зорилго: Олон зуун жилээр өвлөгдөж ирсэн нүүдлийн мал аж ахуй, түүх соёл, өв уламжлалаа дагасан бизнесийг илүү онцлогтойгоор инновацлаг байдлаар хөгжүүлж дэлхийд өрсөлдөх, газар зүйн заалттай, дахин давтагдашгүй зөвхөн тухайн орон нутагт үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн үйлчилгээг төр засгийн бодлоготойгоор хөгжүүлэх нь чухал юм. Монголын брэндийг дэлхий даяар сурталчилж, улсдаа үйлдвэрлэл явуулах нөхцөл чухал гэдгийг оролцогчдын төлөөлөл онцолж байлаа.

Хэлэлцүүлэгт:

  • Монгол улсын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Монголын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний холбооны Дэд тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, Ц.Ганзориг
  • Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн
  • Хөрөнгө оруулалт худалдааны газрын дарга В.Энхбаатар
  • Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн
  • Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан
  • Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн захирал доктор дэд профессор Д. Эрдэнэбаяр нар оролцлоо.

ЧИНЭЭЛЭГ ДУНДАЖ ДАВХАРГАТАЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ…

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих