Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2020.04.20-2020.05.19-ний хооронд орон даяар эхлүүлээд байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон BEST хөтөлбөр хамтран зээлд хамрагдах хүсэлтэй зээл Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулж
“ЖДҮХС-с зарлагдсан төсөлд хэрхэн хамрагдах, тавигдах шаардлага”
сэдэвтэй Facebook Live зөвлөгөөг
www.facebook.com/BESTprogramMN
хуудсаар дамжуулан хүргэхээр төлөвлөөд байна.
Facebook live зөвлөгөө нь хоёр үе шаттай зохион байгуулагдана.
1-р үе шат:
-
Хугацаа: 2020.04.23-нд, 14 цагаас
-
Хэн хамрагдах:
Бичил бизнес эрхлэгчдэд
(Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу жилийн борлуулалтын орлого нь 300 сая хүртлэх төгрөг бол бичил бизнес гэнэ) -
Зөвлөгөө өгөх оролцогч:
-
ЖДҮХС-н Зээлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Дашхүү
-
Хөгжлийн Шийдэл ТББ-н BEST хөтөлбөрийн Бизнесийн зөвлөх Ц.Оюунчулуун
-
2-р үе шат:
-
Хугацаа: 2020.04.24-нд, 14 цагаас
-
Хэн хамрагдах:
Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд
(Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу жилийн борлуулалтын орлого нь 300 саяаас-1 тэрбум хүртлэх төгрөг бол жижиг бизнес, 1 тэрбумаас -2,5 тэрбум бол дунд бизнес гэнэ) -
Зөвлөгөө өгөх оролцогч:
-
ЖДҮХС-н Зээлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Дашхүү
-
Хөгжлийн Шийдэл ТББ-н BEST хөтөлбөрийн Бизнесийн зөвлөх Ц.Оюунчулуун
-
Банкны төлөөлөл
-