“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ЖДҮ эрхлэгчдийг дэмжих саналаа улс төрийн намуудад хүргүүлж эхэллээ
УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан улс төрийн намуудад
ЖДҮ-ийг төрөөс ямар бодлогоор хэрхэн дэмжих тухай саналыг
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос хүргүүлж эхэллээ.
Энэ ажлын эхлэл болгон
Шинэ
намын даргад ЖДҮ эрхлэгчдийг дэмжих саналуудаа ББДХ-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр албан ёсоор гардуулан өглөө.
ЖДҮ эрхлэгчдийн зүгээс гарсан тэдний өмнө тулгамдаж байгаа дээрх олон саналуудыг Шинэ намын зүгээс мөрийн хөтөлбөртөө тусгана гэдгээ энэ үеэр илэрхийлж байсан юмаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Сонгууль болгоны өмнө улс төрийн намууд санал авахын тулд бизнес эрхлэгч баялаг бүтээгчдээ дэмжинэ хэмээн сайхан амлалтуудыг өгдөг УИХ-д сонгогдоод л мартдаг. Тэгвэл ББДХ-ны зүгээс ийнхүү ЖДҮ эрхлэгчдийг дэмжих саналаа улс төрийн намуудад хүргүүлж байгаа нь эргээд амлалтаа нэхэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тухайлбал ББДХ-ноос улс төрийн намуудад хүргүүлж байгаа ЖДҮ-ийг дэмжих саналууд дотор гарааны компаниудад 3-5 жилийн хугацаатай хүүгүй зээл олгож татвараас чөлөөлөх,ажилчдынх нь тооноос хамаарч НДШ-ийн хөнгөлөлт үзүүлэх экспортод бүтээгдэхүүнээ гаргасан бол зээлийн хүүгийн татаасыг 10 болгох зэрэг маш тодорхой саналууд багтжээ.
ББДХ-ны
Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр:
Өнөөдөр
ЖДҮ-ийг
нийт
ААН-үүдийн
60
хувийг
бүрдүүлж байна.
Эсрэгээрээ
тэд нийт экспортын 2,3 хувийг л эзэлж байна. Иймээс төр Баялаг бүтээгчдээ зөв бодлогоор бодитоор дэмжиж чадвал эдийн засгийн хувьд өргөн боломж нээгдэх юм.
ШУУД ҮЗЭХ: