All-in-One Solution

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БАРУУНБАЯН –УУЛАНД БОЛЛОО

Өвөрханнай аймгийн 19 сумыг тойрч эхэлсэн, Масс агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийнхөн Баруунбаян-Улаан
суманд баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөнөө зохион байгууллаа.

Тус суманд болсон уулзалтанд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганболд, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан
сумын Засаг дарга Д.Баатарчулуун,
Засаг даргын орлогч
Л.Төрмөнх,
ЗДТГ-ын дарга
Б.Доржнямбуу, тус аймгийн Залуучуудын холбооны удирдлага болон баялаг бүтээгч 800 гаруй
иргэн
оролцлоо.

Өвөрхангай
аймгийн Баруунбаян-Улаан
сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён
хан аймгийн Сайн ноёны
хошуу юм.

Цагаан овоо, хүүхдийн-Ус, Өлзийт хошуу, Хөөвөр гэсэн
дөрвөн багийн
нийт
680 өрхөд 2588 хүн амьдардаг.
Сумын хэмжээнд 137468 толгой малтайгаас 2258 толгой
тэмээ, 4246 толгой адуу, 2113 үхэр, 44355 толгой
хонь,
84496 толгой ямаа байна.

Сумын хэмжээгээр нийт 137468 толгой
мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 10493
толгой мал тоологдсон нь нийт малын 7,6
хувь байна.

Баялаг бүтээгч иргэд ямар бэрхшжжл тулгарч буй, яаж шийдэх боломж байгаа талаар санал бодлоо солилцлоо. Мөн цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо хэлж, чин сэтгэлээсээ ярилцсан
уулзалт зөвлөгөөн
болж өнгөрлөө.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих