All-in-One Solution

ЭХ ОРНЫ ХӨРСӨНД УРГАСАН 100 ХУВЬ ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ “МИШ МАШ” ХХК ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Манай улсад сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбар эрчимтэй хөгжиж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс дотоодын нийт хэрэглээний 60 орчим хувийг дотооддоо тарьж ургуулсан
хүнсний ногоогоор, харин үлдсэн хувийг импортын
ногоогоор хангадаг. Тэгвэл дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хэрэглэгчиддээ эрүүл экологийн бүтээгдэхүүн хүргэж байгаа улсын тэргүүний тариаланч МИШ МАШ компани 2000 оноос худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Эрс тэс уур амьсгалтай манай оронд шинэхэн ургацын ногоог эрдэс бодис, витамины агууламжийг нь алдагдуулалгүйгээр бүтэн жилийн туршид хэрэглэх ганцболомж бол шилэн саванд даршлан хадгалах юм. Эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоо болон “нөөшилсөн” хүнсээр “Миш Маш” компани сүүлийн 15
жил тасралтгүй ард түмний хэрэгцээг ханган ажиллаж байна.

Харин 2007 оноос хүнсний нарийн ногоо тариалж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон байна. Эх орныхоо хөрсөнд эрүүл чанартай хүнсний нарийн ногоо тариалж буй тус компани нь жилдээ 100 орчим тонн ургац хураан авч хэрэглэгчдэд хүргэсээр байна.

Одоо тус компанийн
хамт олон алаг салат, хүрэн манжин, луувангийн салат даршилсан өргөст хэмх зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэсээр байна. Миш маш компанийн үйлдвэрлэдэг эдгээр бүтээгдэхүүнүүд эх орны хөрсөнд тариалдаг учир 100 хувь экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгийг дуулгахад таатай байна.
Холбоо барих утас: 9904-4040,
9905-0440

Түлхүүр үг:

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих