All-in-One Solution

МОНГОЛ ЭСГИЙ ЭДЛЭЛ ХХК-ИЙН БҮТЭЭГДХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Монгол эсгий эдлэл ХХК нь байгуулагдсан цагаас хойш үйлдвэрлэлийн болон технологийн бэлтгэл ажлыг хийж байгаад 2012 оны 8 сараас эхлэн эсгий шаахайг хараагүй иргэд гарын мэдрэмжээр урлаж эхэлсэн.

Монголчууд эртнээс хонины ноосыг угааж цэвэрлэн гэрийн нөхцөлд эсгий боловсруулж олон төрлийн бүтээгдэхүүнийг өөр өөр өнгө загвараар хийж ирсэн билээ. Эсгийн нь өнгө үзэмж, дулаан хадгалах, удаан элэгдэх эдлэл болохоос гадна бат бөх, сунгалт, агшилт уян хатан чанараараа бусад ширхэгт материал түүхий эдүүдээс онцлогтой.

"Монгол эсгий эдлэл" ХХК-ийн эсгий шаахай нь гоёмсог дулаахан цэвэрхэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд таны хөлийг үргэлж дулаахан байлгаж, зөөлхөн хөлд эвтэйхэн мөн хэлбэр сайтай, арьсан ултай учраас шалан дээр халтирахгүй.

Тус компани нь харааны бэрхшээлтэй иргэдэд тохирсон ажлын байр бий болгох зорилгоор байгуулагдсан байна.

Холбоо барих утас: 8870-8582, 9911-6556

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих