All-in-One Solution

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН УУЛЗАЛТ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЛОО

Масс агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл эхлээд найман сарыг үдлээ. Энэ удаа агентлагийн хамт олон, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос орон нутгийн баялаг бүтээгчидтэй хийх уулзалтаа Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Энэхүү уулзалтад тус аймгийн баялаг бүтээгч 60 гаруй төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцлаа.

Түүнчлэн
Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох,
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Дархан-Уул аймгийн дарга С.Мэндхүү,
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр,
Дархан-Уул аймгийн Засаг Даргын орлогч Г.Баянмөнх болон албаны бусад хүн оролцлоо.


Үйлдвэрлэлийг дэмжих хууль батлагдсантай холбоотой Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох мэдээлэл өглөө. Мөн
Зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтэн, ЖДҮ-ийг дэмжих төвийн ажилтан Б.Минжитцэцэг мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулав.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд иргэд олноороо элсэх хүсэлтэй байдгаа илэрхийлж нийт 26 аж ахуйн нэгжийн ажилтнууд гишүүнээр элслээ.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих