All-in-One Solution

ЖАРГАЛ КАШМЕР КОМПАНИЙН МЕНЕЖЕР Б.БЯМБАА: БАРЬЦАА ХӨРӨНГӨ БИДНИЙГ ХӨГЖИХӨД СААД БОЛДОГ

Манайх үйл ажиллагаа явуу­лаад 10 гаруй жил болж байгаа. Ноос ноолууран хүүхдийн бү­тээгдэхүүн үйлдвэрлэдэг. Түү­хий эдээ “Гоёо” компаниас авч хэрэглэдэг. Үнэ ханшийн хувьд бусад ноос ноолууран эд­лэлийн компаниас хямд үнээр гаргадаг. Тухайлбал, хүүхдийн малгай гэхэд л хамгийн хямд нь 39 мянган төгрөг. Хамгийн үнэтэй нь 79 мянган төгрөг байх жишээтэй.

Манайх харьцангуй олон жил болсон учраас худалдан авагчид их байдаг л даа. Гэхдээ энэ жилийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй нөх­цөл байдал нөлөөлсөн үү ху­далдан авагч их муудсан. Жи­жиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрх­лэхэд бэрхшээлтэй асуудал нь барьцаа хөрөнгийн асуудал байдаг.

Томоохон хэмжээний зээл авах гэхээр таны хөрөнгө хү­рэхгүй байна гэсэн хариулт ав­даг учраас үйл ажиллагаагаа өр­гө­жүүлээд явах боломж ха­раг­дахгүй байгаа. энэ талаар тө­рөөс бага зэрэг ч гэсэн ан­хаарал хандуулаад өгвөл зүгээр са­нагдах юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих