All-in-One Solution

А. АЛТАНТУЯА: ХОЛБООНЫ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦНО

Төрийн ордны Их танхимд яг одоо “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны Анхдугаар Их хурал үргэлжилж байна. Их хуралд нийслэл болон орон нутгийн баялаг бүтээгчид идэвхтэй оролцож буй. Бид энэ үеэр нийслэлийн баялаг бүтээгч болох “Ур ундрах” ХХК-ийн захирал А.Алтантуяагийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр ”Баялаг бүтээгчдийг дэмжих”
холбооны Анхдугаар Их хуралд оролцож байгаад баяртай байна. Олон жил бор зүрхээрээ үйлдвэрлэл явууллаа. Энэ хугацаанд
биднийг дэмждэг холбоо гэж байсангүй. Харин одоо бид дуу хоолойгоо нэгтгэж, санал бодлоо солиолцох холбоотой болсондоо маш их талархаж байна. Цаашид холбооноос зохион байгуулах бүхий л ажилд идэвхтэй оролцоно” гэлээ.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих