All-in-One Solution

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ШИНЭЧИЛСЭН ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах ажилтнуудын сургалтанд Аж үйлдвэрийн яамны жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Энхтөр оролцож "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих, журмын талаарх илтгэл танилцууллаа. Үүнтэй холбогдуулан салбар хороон дарга нар болон удирдах зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал солилцсон юм.

Тайванийн Эксим банкны бага хүүт зээлийг танилцуулсан нь ихэд сонирхолтой байсан

Илтгэлийн үеэр Сум хөгжүүлэх сангийн тухай хуулинд зээлийн гэрээ хийгдсэнээс хойш тухайн иргэнд олгох мөнгийг 30 хоногийн дотор олгох ёстой гэж заасан байсан бол энэ хугацааг багасгаж 14 хоног болгосон талаар онцолсон юм. Мөн Тайванийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ю.Иохан "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны удирдах албан тушаалтнуудад Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Тайванийн эксим банкны бага хүүт зээлийг танилцуулсан нь ихэд сонирхолтой байсан. Учир нь ямарваа нэгэн үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай эдийн засгийн эх үүсвэрийг зээл тусламжаар шийддэг. Тухайн зээлийн хүү бага байх тусмаа ЖДҮ эрхлэгчдэд таатай боломж бий болдог.
Энэ утгаараа өнөөдрийн сургалтанд ирж оролцсон Тайванийн Эксим банкны зээлийн нөхцөл ихээхэн таатай байсан юм.

Зээлийн хүү бага байх тусмаа ЖДҮ эрхлэгчдэд таатай боломж бий болдог

Түлхүүр үг:

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих