All-in-One Solution

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Засгийн газрын 2018 оны 42-р тогтоолоор
баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын 5.2.6-д заасан “Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төсөл
боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар ажлын хэсгийн төлөвлөгөөг хэлэлцэх, мэдээлэл солилцох, ажлын төлөвлөгөөнд санал бодлыг тусгах гол асуудлуудыг хэлэлцлээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төсөлд
баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлнэ гэдгийг төслийг боловсруулах ажлыг хэсгийнхэн онцолж байлаа. Тодруулбал: "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл, Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлогын төслийг боловсруулж,
хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэдээр хэлэлцүүлэн олон нийтийн санал, зөвлөмжийг авч тусгах ажээ.

Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, борлуулалтыг нэмэгдүүлэх, импортыг бууруулах талаар үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн, тэдний эрх ашгийг хамгаалсан цогц хуулийн төсөл боловсруулна гэдгээ албаны хүмүүс мэдээллээ.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих