All-in-One Solution

ДОРНОД АЙМАГ: Аймгийн хэмжээнд 13 мянга гаруй ахмад угийн бичиг хөтөлж байна

ДОРНОД АЙМАГ: Аймгийн хэмжээнд 13 мянга гаруй ахмад угийн бичиг хөтөлж байна

Дорнод аймгийн хэмжээнд угийн бичиг хөтөлдөг
7937
өрх буюу 13 мянга гаруй ахмад бий. Харин 188 омог ургийн баяраа тэмдэглэж, 177 нь ургийн баярын номоо хэвлүүлсэн тухай сонирхолтой мэдээллийг аймгийн Ахмадын холбооноос өгч байна.
Өнөөдөр 13 сумын Ахмадын хороо, Хэрлэн сумын Ахмадын зөвлөл хамтран “Угийн бичигтэн” үзэсгэлэнг дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэнг сум, овог, айл, залуу үе гэсэн үе шаттай дэлгэж, угийн бичгийн баялаг уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулахыг зорьсноо зохион байгуулагчид ярьж байв.
Дорнод аймгийн ахмадууд
2010 оноос “Угийн бичгээ хөтөлцгөөе” уриан дор нэгдэж, ахмадын байгууллагын идэвхтэн сонгуультнууд, судлаачид, эрдэмтэн, докторууд идэвхийлэн оролцож, сургалт зохион байгуулах, туршлага түгээн дэлгэрүүлэх ажлыг өргөн хүрээнд хийж ирсэн юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих