All-in-One Solution

Гойд ашиг шимт малын үзэсгэлэн худалдаа

Гойд ашиг шимт малын үзэсгэлэн худалдаа

Бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, биотехнологийн ололт ажилтай хослуулан хөгжүүлж мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэн хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Шилмэл мал-2025” гойд ашиг шимт малын үзэсгэлэн дуудлага худалдааг 2025.10.03-04-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт зохион байгуулна.

Малчид, мал аж ахуй эрхлэгчид та бүхнийг монгол улсад үржүүлж буй баталгаажсан үүлдэр омгийн мал болон сайжруулагчаар авч ашиглаж буй өндөр ашиг шимт цэвэр үүлрийн мал, гахай, тахай, малын эм бэлдмэл, тэжээлийн үзэсгэлэн болон хурдны удам, мах, сүү, ноос, ноолуурын чанараар шалгарсан шилмэл малын дуудлага худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих