All-in-One Solution

Монгол, Перу Улсын ГХЯ хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

Монгол, Перу Улсын ГХЯ хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Бүгд Найрамдах Перу Улсын Гадаад хэргийн сайд Элмэр Гонзало Шайлэр Салседотой энэ сарын 26-нд НҮБ-ын Төв байранд уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцсон бөгөөд “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Перу Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Санамж бичгийг байгуулснаар талууд хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, хөдөө аж ахуй, боловсрол, уул уурхай, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудад хөгжүүлэх зорилго бүхий Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Перу Улсын Гадаад хэргийн яам хоорондын Зөвлөлдөх уулзалтын механизмыг үүсгэж буй хэрэг юм гэж ГХЯ-наас мэдээллээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих