All-in-One Solution

ДАРХАН-УУЛ АЙМАГ: “Цагаан алт” хөтөлбөрт таван ААНБ хамрагдаж 29 тэрбум төгрөгийн зээл авчээ

ДАРХАН-УУЛ АЙМАГ: "Цагаан алт" хөтөлбөрт таван ААНБ хамрагдаж 29 тэрбум төгрөгийн зээл авчээ

Монгол Улсын
Ерөнхийлөгч малын гаралтай түүхий эдийг
үнэ цэнтэй болгох зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг
санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймгийн ХХААГ-аас хөнгөн үйлдвэр, ноос, ноолуур, боловсруулах үйлдвэрийн судалгааг гаргажээ. Өнөөдрийн байдлаар
300
ААНБ
хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байна.
Эдгээрээс арьс шир, ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй
27
ААНБ-ыг "Цагаан алт" хөтөлбөрт хамруулахаар банк санхүүгийн байгууллага болон батлан даалтын санд холбогдох бичиг баримт материалыг өнгөрсөн оны төгсгөлд хүргүүлжээ.

Энэ оны эхэнд холбогдох дүрэм, журамд заасан шаардлагыг хангасан эсэхийг нягталж судлан таван ААНБ "Цагаан алт" хөтөлбөрт хамрагдаж 29 тэрбум 411 сая төгрөгийн зээл авчээ.


Ноос, хөөвөр боловсруулах, арьс шир боловсруулах, хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Дархан нэхий” ХК 15 тэрбум
541
сая төгрөг, арьс шир боловсруулах
чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа
“Нэхий таннери”
ХХК
нэг тэрбум
500
сая,
арьс шир боловсруулах
“Дархан минж”
ХХК 11
тэрбум
901
сая,
арьс,
ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн
“Дархан савхи”
ХХК 250
сая төгрөг,
савхин хувцас, гутал үйлдвэрлэлийн
“Хатан ивээл хайрхан”
ХХК 350
төгрөгийн зээлд энэ онд хамрагджээ.

Арилжааны банкаар дамжуулан зээл олгодог болохоор эргэн төлөлт сайн, олгосон санхүүжилт зориулалтын дагуу үйл ажиллагаанд зарцуулагддаг гэж аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн мэдэгдлээ.

Ташрамд, хөтөлбөрийн
зорилго нь
олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортыг тэлэх,
малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих