All-in-One Solution

БАЯЛАГ БҮТЭЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД КЛАСТЕРААР ХӨГЖИХ НЬ СЭДЭВТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

БАЯЛАГ БҮТЭЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД КЛАСТЕРААР ХӨГЖИХ НЬ СЭДЭВТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” болон “Мөөжиг органик” компани хамтран “Баялаг бүтээгч эмэгтэйчүүд кластер системээр хөгжих нь” сэдэвт хамтын ажиллагааны уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Монгол орны өнцөг булан бүрт байгаа үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжиж, тэдний уялдаа холбоог сайжруулах, олон нийтэд сурталчлан таниулж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсож, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагч нарт хүргэж ажилладаг баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ээлжит арга хэмжээгээ зохион байгуулсан юм.
Энэ удаагийн арга хэмжээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцож байгаагаараа онцлог юм. Тэрээр хоорондоо санал солилцон цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан үр өгөөжтэй уулзалт боллоо.
Мөн баялаг бүтээгч,
үндэсний үйлдвэрлэгчид хамтран бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, бүтээгдэхүүнээ сайжруулах, олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахад томоохон түлхэц болох юм. Цаашид уг арга хэмжээ тогтмол зохион байгуулагдах тул оролцох хүсэлтэй баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдэд нээлттэй гэдгийг дуулгаж байна.
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих