All-in-One Solution

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олон нийтэд мэдээлэл хүргэх ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Их Хурлын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолын 5 дугаар хэсгийн "к" дугаар заалт, мөн тогтоолын хэрэгжилтийг олон нийтэд хүргэх "Хүнсний хувьсгал" 3 дахь дугаарын сэтгүүлийн ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Хоол хүнсний зөв зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл олгох баялаг агуулгатай хийгдэх 3 дахь дугаарын сэтгүүлд салбарын эрдэмтэн судлаачид, сургалт судалгааны байгууллагын саналыг тусгах, түүнд хамаарах судалгаа, баримт материалыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан хэвлэлийн шаардлагад нийцүүлэн гаргах бөгөөд 2023 оны 6 сарын 19-нд ажлын хэсэг хуралдаж сэтгүүл гаргах ажлын төлөвлөгөөг боловсруулах асуудлаар хэлэлцлээ. Ажлын хэсэг холбогдох материалуудыг бүрдүүлж 2023 оны 06-р сарын 23-ны өдөр дахин хуралдахаар боллоо.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд :

  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • ЕТГ-ын Референт А.Амаржаргал,
  • ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбүрэн,
  • ҮСХ-ны
    Эдийн засгийн статистикийн газрын Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд,
  • ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Э.Сугарбаяр,
  • МУШУТИС-ын Үйлдвэр Технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг
  • "Хүнсний хувьсгал" контентын ажлын албаны дарга Б.Сэржмядаг,
  • ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Г.Лхагвадулам нар орлоо.
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих