All-in-One Solution

“МИНИЙ МОНГОЛ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 21 АЙМАГ, 9 ДҮҮРГИЙН 10 МЯНГА ГАРУЙ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДААЛЖ БАЙНА

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих “Миний Монгол” цагаан сарын үзэсгэлэн, худалдаа нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 19-нийг хүртэл Хүннү моллын экспо танхимд зохион байгуулагдаж байна. “Сар шинийн бүхий л хэрэгцээг нэг дороос” уриатай үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, 9 дүүргийн нийт 150 байгууллагын 10,000 гаруй нэр төрлийн эко бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой.
Мөн үндэсний манлай үйлдвэрүүд, малчдын цагаан идээ, гар урчуудын урласан дээл бүс, малгай, гутал дотоодын болон гадаадын чанар,
өнгө,
үзэмж сайтай гарын бэлгүүд үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байгаагаараа давуу талтай. Тус үзэсгэлэнгийн онцлог нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмд эзлэх байр суурийг бататгах, харилцагч болон үйлдвэрлэгчдийг олон нийтэд таниулан сурталчлах, захиалагч, борлуулагч, хэрэглэгч талуудыг хооронд нь холбох, бизнесийн цар хүрээг тэлэх зорилготой.
Эх сурвалж: Жижиг, дунд үйлдвэрийн газар
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих